1000% хайрла

Зүрхнээсээ нэгхэн хэсэгт энэ хүн намайг гомдоовол үлдэх эрүүл хэсэг гээд үлдээчихсэн. Ирээгүй байгаа ирээдүйд шархлахдаа хамгаалалт үүсгэчихээд одоо байгаа жаргалдаа итгэж өгөхгүй алхаж байгаа. Хэн нэгнийг бүхлээр нь хайрлаж үзээгүй, гаргаж буй сэтгэлд нь итгэж өгөхгүй. Харахаас хайр хүрэм харагдах үйлдэл бүрийнх нь ард энэ үнэн гэж үү гэсэн тэнэг бодол эргэлдсэн.

Өөртөө байгаа бүхнээ чамд өгч буй нэгэнд өөртөө байгаа бүхнээ өг. Итгэлтэйгээр хайрла. Яг л хэзээ ч шархлахгүй юм шиг. Ирээдүйд юу ч болсон одоо цагт амьдар. Хагацахгүй юм шиг, хаягдахгүй юм шиг, харамсахгүй юм шиг хайрла. Байгаа бүхнээ өг. Одоогоор амьдар. Хэзээ ч харамсахгүйгээр хайрла. Чи гомдож, туниж, алдаж яасан ч бай, чи чадах бүхнээ хийсэн бол чи өөрөөрөө бахарх. Чадах бүхнээ хийж чадалгүй алдснаас чадах бүхнээ хийгээд алдсан нь дээр. Зүгээр л хайрла. Хайрла. Өөр юу ч бодолгүйгээр ирээдүйд бүх зүйл сайхан болно гээд хайрла.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s